Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг яаралтай хуралдуулах чиглэл өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-05-21 15:33:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэнг чөлөөлөх зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр дээд шүүхийн шүүгч, албан хаагчдад танилцуулав.


Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр буюу энэ сарын 22-нд зарлиг гаргасан юм.


Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасны дагуу хамгийн олон жил ажилласан шүүгч Ч.Тунгалагт Дээд шүүхийн тамгыг шилжүүллээ. Энэ үеэр Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг яаралтай хуралдуулж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг чиглэл болголоо.

Холбоотой мэдээ