"Архичид аминчлахуй" бүлгийг өргөжүүлж, 8 суманд шинээр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-05-21 18:05:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт "Архичид аминчлахуй" буюу АА-гийн 10 гаруй бүлэг архины хамаарлаас ангижрах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Тухайлбал, Арвайхээр суманд 5, Бат-Өлзийд 3, Богдод 1, Баруунбаян-Улаанд 1, Сантад 1 бүлэг байгуулагдан 100 гаруй гишүүнчлэлтэйгээр ажиллаж байгаа юм. Цаашид Зүүнбаян-Улаан, Хужирт, Есөнзүйл, Уянга, Өлзийт, Баянгол, Тарагт, Хархорин суманд АА-гийн бүлгийг байгуулж, иргэдийг архинаас татгалзахад нөлөөлөл үзүүлэн ажиллах хүсэлтэй байгаа аж.

Аймгийн Мэргэжлийн багаас АА бүлэгтэй хамтран ажиллаж, архины хамаарлаас гарсан, эмчлэгдэж эрүүлжсэн иргэдийг ажлын байраар хангах, дэмжих зорилгоор ганцаарчилсан уулзалтыг хийж, зөвлөгөө өгдөг аж. Энэ хүрээнд 20 гаруй иргэнийг байнгын болон түр ажлын байранд зуучилж, хоёр иргэний өрхийн үйлдвэрлэлийг дэмжин 6 сая төгрөгийн зээл олгосон байна. 

Холбоотой мэдээ