“Лантуу хүүгийн богц-2020” аян Говь-Алтай аймагт өрнөж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-05-21 18:30:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Лантуун дохио” ТББ-аас зохион явуулж буй “Лантуу хүүгийн богц-2020” аян Говь-Алтай аймагт өрнөж байна. 


Тодруулбал, хандивын аян тус аймагт энэ сарын 19-24-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд одоогоор хандив цуглуулах ажил өрнөж байгаа аж. Хандивыг энэ сарын 22-ныг хүртэл цуглуулах бөгөөд 23,24-ны өдрүүдэд зорилтот бүлгийн өрхийн хүүхэд багачуудад хүлээлгэн өгөх юм. 

Говь-Алтай аймгийн хэмжээнд амьжиргааны түвшнээс доогуур орлоготой 500 гаруй айл өрх бий бөгөөд үүнээс хүнд нөхцөлд 300 орчим айл өрх бүртгэлтэй байна хэмээн тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв. 

Иймд Алтайчууд та бүхнийг энэхүү аянд гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо нэгдэж, идэвх санаачилгатай оролцохыг аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс уриаллаа. Хандивыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын "Мазаалай теарт"-т сайн дурын ажилчид хүлээж авч байгаа юм. 


Холбоотой мэдээ