Австрали аяллын хөлөг онгоц хүлээн авахыг хориглох шийдвэрээ сунгажээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-05-22 15:02:30

КАНБЕРРА. /CNN/. Австралийн Хилийн хяналтын газар аяллын хөлөг онгоц хүлээн авахыг хориглох шийдвэрээ дахин гурван сараар сунгажээ. Уг шийдвэрт 100-гаас олон зорчигч тээвэрлэх хүчин чадалтай хөлөг онгоцнууд хамааралтай ажээ.  


“Аяллын хөлөг онгоцнуудыг Австралийн усан нутаг дэвсгэр лүү нэвтрэхийг хориглосон шийдвэрийг 2020 оны есдүгээр сарын 17 хүртэл гурван сараар сунгалаа” гэж Хилийн хяналтын газрын мэдэгдэлд тэмдэглэжээ.


Сидней хотын боомтод өнгөрсөн гуравдугаар сарын эхээр ирсэн “Ruby Princess” аяллын хөлөг онгоцтой холбоотой халдварын тохиолдол огцом нэмэгдсэний дараа Австралийн эрх баригчид дээр дурдсан баримт бичгийг баталсан байна.  


Австралийн “ABC” сувгийн мэдээлснээр, “Ruby Princess” аяллын хөлөг онгоцтой холбоотой халдварын 600 гаруй тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ