Нью-Йоркт нэг дор 10 болон түүнээс доош тооны хүн цугларахыг зөвшөөрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-23 12:37:54

НЬЮ-ЙОРК. /Риа Новости/. Нью-Йорк муж улсын эрх баригчид коронавирусний цар тахалтай тэмцэхэд чиглэсэн хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж, нэг дор 10 хүртэлх тооны хүн цугларахыг зөвшөөрчээ. Энэ тухай мужийн амбан захирагч Эндрю Куомо мэдэгдсэн байна.  


Шашны ёслол хийх болон нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулсан арга хэмжээнд 10-аас илүүгүй хүн оролцохыг зөвшөөрсөн захирамжиндаа эрх баригчид өөрчлөлт оруулж, одоо 10 болон түүнээс бага хүнийг хамруулсан бүхий л төрлийн арга хэмжээг явуулахыг зөвшөөрсөн байна. Хязгаарлалтыг сулруулаад байгаа хэдий ч зай барих, халдвараас урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнүүдийг иргэд заавал дагаж мөрдөх ёстойг эрх баригчид цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ