БНХАУ-д бүтээсэн вакцин коронавирусний эсрэг бие үүсгэж буй нь тогтоогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-23 13:40:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын "CanSino Biologics" компанийн бүтээж буй вакцины үр дүнгийн урьдчилсан байдлын талаар Lancet сэтгүүлд мэдээлснийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.


Вакциныг тарих, хүний биед туршиж үзэхэд аюулгүй бөгөөд дархлааны хариу урвалыг өдөөж буй нь ажиглагджээ. Вакцин хийлгэсэн 108 хүнээс авсан цусны дээжийн ихэнхэд нь саармагжуулагч эсрэг бие болон шинэ коронавирусний эсрэг дархлааны эс хариу урвал үзүүлж буй нь тогтоогдсон байна. Улмаар уг туршилтын вакцин нь 14 хоногийн хугацаанд хүний биед вирусний эсрэг бие ба дархлааны эсийг үүсгэдэг болохыг харуулжээ. Үүнийг цаашид нарийвчлан судлах шаардлагатайг Бээжингийн Биотехнологийн хүрээлэнгээс мэдээлсэн байна.


Мөн АНУ-ын Gilead Science компанийн Ремдесивир эмийг “COVID-19”-ийн хүндэрсэн өвчтөнд хэрэглэхэд эмчилгээний ор хоногийг бууруулж байгаа тухай албан ёсны судалгааг New England journal of medicine сэтгүүлд хэвлүүлжээ. Эргэн сануулахад уг тарилгыг хийснээр өвчний явцыг 15-11 хоног болгон бууруулж байгаа үр дүн гарсан байна.

Холбоотой мэдээ