Бразилд халдварын улмаас нас барсан 1000 орчим тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-24 09:57:01

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилд коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 965-аар нэмэгдэж, 22013-т хүрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


Халдвар авсан хүний тоо сүүлийн 24 цагийн хугацаанд 16.5 мянгаар нэмэгдэж, 347398 болсон байна. Сан-Паулу муж болон хотын бөөгнөрөлд 21 сая гаруй хүн оршин суудаг нийслэл хот Сан-Паулу халдварын тархалтын голомт болж байна. Тус бүс нутагт халдварын 80.5 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 6 мянга гаруй хүн нас баржээ. Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт Сеара муж (35 112), араас нь Рио-де-Жанейро (34 533) оржээ.


Түүнчлэн Пернамбуку, Мараньян, Амазонас, Пара мужуудад нөхцөл байдал хүнд байна. Бразилд коронавирусний халдварын анхны тохиолдол 2 дугаар сарын 26-нд бүртгэгджээ. Халдварын хамгийн их тохиолдол бүртгэгдсэн орнуудын жагсаалтад Бразил АНУ-ын араас буюу хоёрдугаарт бичигдэж байна. 

Холбоотой мэдээ