Трамп энэ оны эхний улирлын бүх цалингаа коронавирустэй тэмцэхэд шилжүүлжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-05-25 12:26:33

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүх цалингаа коронавирустэй тэмцэхэд шилжүүлж байгаа гэдгээ мэдэгдэв.


"Би анхнаасаа л бүх цалингаа Засгийн газарт буцаан өгч байгаа. Сүүлчийн чекийг АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны “COVID-19”-ийн эсрэг хариу арга хэмжээ авах хүчин чармайлтад шилжүүлсэн. Энэ бол нэр төрийн хэрэг юм" гэж Трамп “Twitter” хуудсандаа бичжээ. АНУ-ын Ерөнхийлөгч жилд 400-450 мянган ам.долларын цалин авдаг байна.  


Тэрбээр 100 мянган ам.доллар буюу энэ оны эхний улирлын бүх цалингаа коронавирустэй тэмцэх эм бэлдмэл үйлдвэрлэхэд шилжүүлсэн тухай мэдээллийн холбоосыг жиргээндээ хавсаргажээ.


Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д 1.64 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, нас барсан тохиолдлын тоо 97700 давсан байна.   

Холбоотой мэдээ