Талбай дээр зохих зөвшөөрлийн дагуу тоглоом ажиллуулахыг анхааруулав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-27 12:17:25
Ховд /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагууд хамтарсан эргүүл хийж, иргэд олноор цугласан газарт хяналт тавин ажиллаж байна. 

Тодруулбал, тавдугаар сарын 26-ны өдөр аймгийн МХГ, ЭМГ, ОБГ, Цагдаа, Гадаадын иргэн харъяатын газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран Ард Аюушийн талбай, Буянт гол орчим болон гэр хорооллын бүсэд эргүүл ажиллуулж, иргэдэд амны хаалт зүүх талаар зөвлөмж өгчээ.

Мөн Ард Аюушийн талбай дээр зохих зөвшөөрөлгүй тоглоом ажиллуулж, бөөгнөрөл үүсгэж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоов. Улмаар зөвшөөрөл авсны дараа үйл ажиллагаа явуулахыг анхааруулсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Холбоотой мэдээ