Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2020-05-27 12:22:56

БЭЭЖИН. /TASS/. Хятадын уулчдын баг лхагва гаргийн өглөө дэлхийн дээвэр Эверестийн /Жомолунгма/ оргилд гарлаа гэж тус улсын төв телевиз мэдээлжээ. Тэд уулын өндрийг дахин хэмжих тусгай тоног төхөөрөмж суурилуулах аж.


Уулчид 8300 метрийн өндөрт байрлах сүүлчийн баазыг шөнийн 02:00 цагийн орчимд орхиж, авиралтаа эхлүүлсэн байна. Эхлээд тэд зургаан цагийн дотор оргилд гарахаар төлөвлөж байсан боловч цаг агаарын таагүй байдлаас улмаас орон нутгийн цагаар 11:00 цаг гэхэд оргилд хүрч чаджээ.


Хятадын төв телевизээр мэдээлснээр, найман хүн оргил руу шууд авирсан байна. Тэд Эверестийн оргилд геодезийн тусгай тоног төхөөрөмж, мөн GNSS антен суурилуулна. Хятадын мэргэжилтнүүд сүүлийн 45 жилийн хугацаанд анх удаа Эверестэд ийм ажил хийж байгааг онцолжээ. 



Холбоотой мэдээ