Өмнөговь “Баруун бүсийн шилдэг сум”-аар шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Баруун бүсийн шилдэг сум”-аар шалгарсан Өмнөговь сумын шагналыг энэ сарын 27-ны өдөр гардуулан өглөө.
Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, сум, орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, иргэдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх, улсын болон орон нутгийн төсвөөр хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үр дүнтэй, чанартай хийж, үйлдвэр үйлчилгээг өргөжүүлсэн ажлын амжилтаараа ийнхүү Увс аймгийн Өмнөговь сум “Баруун бүсийн шилдэг сум”-аар шалгарсан байна.
Энэхүү нэр
хүндтэй шагналыг Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга
Б.Дүгэрсүрэн болон Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан
нарын албаны хүмүүс гардуулан өгсөн юм. Тэд, баруун бүсийн 5 аймгийн 80 гаруй
сумаас шалгарч, энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн хөдөлмөрч, бүтээлч
Өмнөговьчуудад халуун баяр хүргэж, “Улсын тэргүүний сум” болох ерөөлийг өргөн
дэвшүүллээ.