Аймгийн хүн ам 14.9 өдрийн хүнсний нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-29 10:29:38

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргасан энэ сарын 27-ны өдрийн судалгаагаар аймгийн хүн ам хүнсний 14.9 өдрийн нөөцтэй байна.

Гамшгийн үед хэрэглэх хүнсний нөөцийн судалгаанд мах, гурил, гурилан бүтээгдэхүүн, будаа, элсэн чихэр, ургамлын тос, давс, хуурай сүү, өндөг, төмс, хүнсний ногоо зэрэг нийт 12 төрлийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр авчээ. Тухайлбал, мах аймгийн хэмжээнд 45.4 тн буюу дөрөв хоногийн, гурил 258.2 тн буюу 34 хоногийн, гурилан бүтээгдэхүүн 22.8 тн буюу хоёр хоногийн, төмс, хүнсний ногоо 61.5 тн буюу нийт 17 хоногийн, бусад бүтээгдэхүүний хувьд 1-66 хоногийн нөөцтэй байна. 

Холбоотой мэдээ