Театрын хамт олон Хүүхдийн баяраар онлайн тоглолт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-31 22:01:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон зургадугаар сарын 1-ний өдөр буюу Хүүхдийн баяраар онлайн тоглолт хийхээр болжээ.

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд нэг дор олон хүн цугларахыг хориглоод байгаа. Тийм учраас театрын хамт олон хүүхэд багачуудыг баярлуулах зорилгоор тоглолтоо олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулна.

Онлайн тоглолтыг 1-ний өдрийн 19 цагт театрын фэйсбүүк хуудаснаас үзэх боломжтой ба уран бүтээлчид тусгайлан бэлтгэсэн урлагийн бүтээлүүдээ толилуулах ажээ.  

Холбоотой мэдээ