Хөвсгөл аймагт "Найрамдал 2" зуслан байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-01 12:12:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай олон улсын Найрамдал-2 зусланг Хөвсгөл далайн байгалийн цогцолбор газарт байгуулахаар шийдвэрлэсэн байна.


Зуслан байгуулах шаардлагатай газрын асуудлыг шийдвэрлэхийг БОАЖ-ын сайдад, хөрөнгийн эх үүсвэрийг 2021 оны улсын төсөвт тусгахыг Сангийн сайд, ХНХ-ын сайд нарт үүрэг болгожээ.


1978 онд олон улсын Найрамдал зусланг байгуулсан түүхтэй. Үүнээс хойш Монголын болоод олон улсын хүүхдүүд уг зусланд амарч, Монгол Улсын түүх соёл, зан заншилтай танилцаж байсан. Энэ нь Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах чухал алхам болж ирсэн юм.

Холбоотой мэдээ