Японд халдварын 37 шинэ тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-06-02 09:32:31

ТОКИО. /NHK/. Японд даваа гарагт коронавирусний халдварын 37 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 16949 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.


Ёкохама хотын боомтод тусгаарласан “Diamond Princess” хөлөг онгоцон дээр халдвар авсан 712 хүнийг уг тоон үзүүлэлтэд оруулснаар Японд нийт 17661 хүн халдвар авчээ. Халдварын тохиолдлыг мужаар авч үзвэл, Токиод хамгийн олон буюу 5249 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тус хотод даваа гарагт халдварын 13 тохиолдол шинээр бүртгэгджээ.


Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, энэ сарын 1-ний байдлаар нисэх буудлын тусгаарлалт болон бусад хяналтын газруудад нийт 350 тохиолдол, Хятадаас тусгай нислэгээр эх орондоо ирсэн 14 хүнээс халдвар илэрсэн байна.


Японд даваа гаргийн байдлаар 116 хүний биеийн байдал хүнд байгаагийн нэг нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигч ажээ. Мөн тухайн өдөрт хоёр хүн халдвараар нас барснаар нийт нас барсан хүний тоо 911-д хүрсэн байна. Тэдний 13 нь “Diamond Princess”-ийн зорчигч байжээ. 

Холбоотой мэдээ