Ж.Флойдын оршуулгын зардлыг Боксын дэлхийн аварга асан Ф.Мэйуэзер даана

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-02 11:12:27

НЬЮ-ЙОРК. /ESPN /. АНУ-ын Миннесато муж улсын Миннеаполис хотод цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа нас барсан Африк-Америк гаралтай Жорж Флойдыг оршуулах ёслолын зардлыг Боксын дэлхийн аварга асан Флойд Мэйуэзер даана.


Африк-Америк гаралтай иргэн Жорж Флойд цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа нас барснаас хойш АНУ даяар олныг хамаарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн билээ. Флойд Мэйуэзер түүний гэр бүлийнхэнтэй холбогдож, ийм санал тавьжээ.


“Флойд Мэйуэзер 20 гаруй жилийн турш ийм зүйл хийхдээ өөрийгөө сурталчлахыг зорьдоггүй бөгөөд чимээгүй байхыг илүүд үздэг нэгэн юм” гэж  Мэйуэзерын төлөөлөгч мэдэгдсэн байна. 


Өдгөө 43 настай Мэйуэзер мэргэжлийн боксын рингэнд 50 удаа ялалт байгуулахдаа нэг ч удаа ялагдал хүлээж байгаагүй аж. 

Холбоотой мэдээ