Усны хайгуул хийсэн цэгт худаг гаргаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Тариат сумын төвийн хуучин худгийн ойролцоо усны хайгуул хийсэн цэгт сумын ОНХС-гийн 6.9 сая төгрөг, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн 16.1 сая төгрөгийг тус тус шийдвэрлэж худаг гаргах ажлыг хийж байна. Сумын худгийн барилгын ажлыг 6-р сарын 10-ны дотор барьж гүйцэтгэхээр болжээ.
Мөн сумын ОНХС-гийн санхүүжилтээс
2.7 сая төгрөгийг шийдвэрлэж, Бөөрөлжүүт багийн хуучин цагаан худгийг
лайдаж, засварлах ажлыг хийсэн байна. Эдгээр ажлыг Улаанбаатар хотын ”Энержи
Импайр” ХХК гүйцэтгэжээ.