“Сovid-19”-өөр халдварласан хүн урт хугацаанд амтлах мэдрэхүйгээ алдаж магадгүй

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-02 15:16:16

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдах нь коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд илэрдэг шинж тэмдгүүдийн нэг бөгөөд энэ шинж тэмдэг нь хэдэн сарын хугацаанд үргэлжилж болзошгүйг судалгааны дүн харуулжээ.


Судалгаанд халдварт өвчин хөнгөн хэлбэрээр илэрсэн 417 өвчтөн оролцжээ. Тэдний 88 хувьд нь амтлах мэдрэхүй алдагдсан бол 86 хувь нь үнэрлэх мэдрэхүйгээ алджээ. Халдварын дараа бусад шинж тэмдгүүд арилсан ч үнэр, амтыг мэдэрч чадахгүй байсан тухайгаа өвчтөнүүдийн дийлэнх нь мэдэгдсэн байна. Судалгаанд оролцсон дөрвөн хүн тутмын нэг нь мэдэгдэхдээ, эдгэрснээс нь хойш хоёр долоо хоногийн дараа үнэрлэх болон амтлах мэдрэхүй нь сэргэжээ.  


“Энэ нь вируст үзүүлж буй бие организмын хариу үйлдэл байж магадгүй юм. Хэрэв ийм шинж тэмдэг илрэхгүй бол халдварт өвчин илүү хүнд хэлбэрээр илэрч болзошгүй юм”  хэмээн Монелловын химийн судалгааны төвийн орлогч захирал Даниел Рид ярьсан байна. 

 

Холбоотой мэдээ