АНУ Монгол Улсад хувийн хамгаалалтын хэрэгслийн тусламж үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Элчин сайд М.Клеческийг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Талууд Covid-19 цар тахлын үеийн нөхцөл байдал, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Энэ үеэр Элчин сайд М.Клечески Америкийн талаас манай улсад цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлж хувийн хамгаалалтын хэрэгсэл тусламжаар өгөх болсныг мэдээлэв.