Фижид коронавирусээр халдварласан бүх хүн эдгэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-06-05 15:22:54

МОСКВА. /RIA Novosti/. Фижи улсад коронавирусний халдвар авсан бүх хүн эдгэрсэн болохыг тус улсын Ерөнхий сайд Фрэнк Мбаинимарама мэдэгдлээ.

 

“Манай улсад “COVID-19”-ийн халдвар авсан сүүлчийн өвчтөн дөнгөж сая эдгэрлээ. Өдөрт хийж буй шинжилгээний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, халдварын сүүлчийн тохиолдол илэрснээс хойш 45 хоног өнгөрөөд байна. Нас барсан тохиолдол гараагүй, эдгэрэлт 100 хувь” гэж Фижигийн Ерөнхий сайд твиттер хуудсандаа бичжээ.


Фижид коронавирусний халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 19-нд бүртгэгджээ. Вирус тархсанаас хойш тус улсад “COVID-19”-ийн халдварын 18 тохиолдол илэрсэн байна.


ДЭМБ-ын хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий даяар коронавирусээр халдварласан хүний тоо 6.4 сая давж, 383 мянга орчим хүн нас баржээ.


Холбоотой мэдээ