НОБГ сурталчилгааны машинтай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-09 17:24:24

Нийслэлийн онцгой байдлын газар " Болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг аврах, тусламж үзүүлэх мэдлэг, дадлага эзэмшүүлэх  сурталчилгаа"-ны машинтай болжээ. 

Тусгайлан тоног төхөөрөмжөөр хангасан уг машиныг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа "Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв"-д ашиглах юм. Энэхүү машиныг  БНСУ-ын Сөүл хотын Онцгой байдлын газраас буцалтгүй тусламжаар манайд өгчээ. Иргэдэд газар хөдлөлт, гал түймэр зэрэг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх аврах ажиллагааны дадлага хийх, олон нийтэд сургалт, сурталчилгааны ажилд энэ машиныг ашиглах юм байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ