Их аварга Харумафүжи Д.Бямбадорж “Хантайшир” дэвжээг тэргүүлнэ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-06-06 15:08:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадоржийг үндэсний бөхийн Говь-Алтай аймгийн бөхчүүдийн “Хантайшир” дэвжээний тэргүүнээр сонгожээ.


Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлах ёслолоо 2018 оны есдүгээр сард Токио хотноо хийж мэргэжлийн сумо бөхөө орхисон билээ. Харин Их аварга Д.Бямбадоржийг “Хантайшир” дэвжээний Удирдах зөвлөлийн хурлаар тус дэвжээний тэргүүнээр сонгожээ. Мөн Улсын гарьд Н.Ганбаатар, З.Алтанзул, М.Батбаяр, Д.Лхагвадорж, Д.Амарбаясгалан, Г.Чинзориг, Ж.Сэргэлэн, М.Машбат, С.Лхагвабаатар, Л.Билэгжаргал, Р.Жаргалсайхан, Х.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, З.Мөнхзул нарыг Удирдах зөвлөлийн гишүүдээр сонгосон байна.



Ташрамд дуулгахад, Д.Бямбадорж аварга “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг нийслэлд нээсэн байгаа бөгөөд саяхан аймаг, сумынхаа эмнэлэгт Японы түргэний машин бэлэглэсэн юм. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн. Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон хүчтэн юм.

Холбоотой мэдээ