Өрх бүрийг ариун цэврийн байгууламжаа сайжруулахыг зөвлөлөө

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-06-07 16:29:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Аймгийн Эрүүл мэндийн газраас эко ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлоос шалтгаалсан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өрх бүрийг ариун цэврийн байгууламжаа сайжруулахыг зөвлөлөө. 


Ингэснээр гэр бүлийн гишүүдийг халдварт өвчин, Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, амьдрах ая тух нэмэгдэх, хөрс, ус агаарын бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой юм. Стандартын шаардлага хангасан эко жорлон барих, бохирын цооногоо шинэчлэх ажлыг “Эрүүл орчин-Цэвэр Алтай 2” аяны хүрээнд Эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүд Алтай хотын гэр хороололд амьдарч байгаа иргэдтэй хамтран хэрэгжүүлж байгаа тухай ЭМГ-ын мэргэжилтэн Ч.Няндаг танилцууллаа.

Өнгөрсөн жилүүдэд аймгийн эрүүл мэндийн газраас сумдын нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын дунд “Жорлонгоо өөрчилье” сургалтыг иргэдэд хэрхэн ойлгомжтой хүргэх талаар уралдаан зарлаж дүгнэсэн нь чухал ажил болсон юм. Хөрс, ус, агаарын бохирдлын эх үүсвэр, гол хүчин зүйл болж буй нүхэн жорлон, бохирын цооногийг өөрчилж, хүн байгальд ээлтэй, жорлон, ариун цэврийн байгууламжуудыг иргэдийн өөрсдийнх нь санаачилга оролцоотойгоор барьж байгуулах урам сэдлийг иргэдэд өгч, холбогдох мэдээ мэдээллийг олгох зорилгоор гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах ажлыг ийнхүү дахин эхлүүллээ.


Холбоотой мэдээ