Буриадад халдварын 79 тохиолдол шинээр илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-06-09 13:30:29

КРАСНОЯРСК. /RIA Novosti/. ОХУ-ын Буриад улсад коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 79-өөр нэмэгдэж, цар тахал дэгдсэнээс хойш 1956 тохиолдол бүртгэгджээ.


Бүс нутгийн засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлснээр, халдвар тархсанаас хойш нийтдээ 1154 хүн эдгэрч, 11 хүн нас барсан байна. Одоогийн байдлаар 498 өвчтөн эмчлүүлж байгаагийн 40 нь хүүхдүүд бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байгаа аж.


Түүнчлэн эрчимт эмчилгээний тасагт 15 хүн хэвтэж байгаагийн дөрөвт нь хиймэл амьсгал аппарат залгажээ.


 


Холбоотой мэдээ