Д.Трамп орон гэргүй хүмүүст тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-10 12:27:10

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд орон гэргүй хүмүүст болон цар тахлын улмаас толгой хоргодох газаргүй болсон хүмүүст тусламж болгон 2.96 тэрбум ам.долларын санхүүжилт олгохыг үүрэг болгожээ.


“Бид эмзэг бүлгийн иргэдээ халамжлан хамгаалж байна” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 


Муж улсуудын эрх баригчид 5 дугаар сараас хязгаарлалтын арга хэмжээнүүдийг аажмаар цуцалж эхэлсэн. Ажилгүйдлийн түвшин 5 дугаар сард 13.3 хувьд хүрч буурсан бол энэ сард ажлын байрны тоо 2.5 саяар нэмэгдсэн тухай АНУ-ын Хөдөлмөрийн яам мэдээлжээ. Дөрөвдүгээр сард ажилгүйдлийн түвшин 14.7 хувьд хүрч, 20.5 сая хүн ажилгүй болсон байна. 

Холбоотой мэдээ