Шилдэг сувилагч “Алтан дэнлүү-2016” шагналын эзэн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-05-10 11:43:03

“Алтан дэнлүү-2016” шилдгийн шилдэг сувилагч шалгаруулах хүндэтгэлийн ёслол энэ сарын 12-ны өдөр зохион байгуулна.

Энэхүү шагналыг ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үүргээ нэр төртэй биелүүлж байгаа сувилагч болон сувилахуйн хамт олны амжилт бүтээлийг нь үнэлж олгодог. Мөн салбарынхаа үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд тэдний идэвхи санаачлага, ажлын үнэлэмж, эрч хүчийг нэмэгдүүлэх зорилготой юм.

МУСТА, эмч, дуучин Б.Хангалын “Сувилагч бүсгүй…д” уран бүтээлийн бие даасан гурав дахь цэнгүүний үеэр шилдгийн шилдгийг тодруулах шагнал гардуулах ёслол болох юм. Монгол бөхийн өргөөнд “Сувилагч бүсгүй…д” тоглолт цэнгүүн ирэх пүрэв гарагт буюу тавдугаар сарын 12-ны 19 цагт болох бөгөөд энэ үеэр  "Алтан дэнлүү-2016" шагналын эзэд тодорно.

Д.Өлзий

Холбоотой мэдээ