“Johnson & Johnson” вакцины туршилтад ирэх сараас хүмүүсийг оролцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-11 15:04:21

МОСКВА. /TASS/. Эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Johnson & Johnson” компани коронавирусний вакцины хүн дээр хийх эмнэлзүйн туршилтыг ирэх сарын сүүлчээр эхлүүлнэ.


Эмнэлзүйн туршилтуудад АНУ, Бельгийн сайн дурын 1045 иргэнийг оролцуулахаар төлөвлөж байна. Ирэх онд коронавирусний 1 тэрбум тун вакцин үйлдвэрлэхийг зорьж байна гэж “Johnson & Johnson” компанийн тэргүүн Пол Стоффелс 5 дугаар сарын 10-нд мэдэгджээ. Тухайн үедээ тэрбээр эмнэлзүйн туршилтаа 9 дүгээр сард эхлүүлж, оны сүүлчээр үйлдвэрлэлээ эхлүүлэх төлөвтэй байгаагаа мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ