Хятадад зөвхөн зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-06-12 12:20:01

БЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн өдрийн байдлаар БНХАУ-д коронавирусний халдварын долоон шинэ тохиолдол, шинж тэмдэггүй нэг тээгч илэрч, дөрвөн хүн эдгэрсэн бол нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээллээ.


Шинэ тохиолдлууд бүгд зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд тав нь Шанхай хотод Фүзянь мужид нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш эх газрын Хятадад коронавирусний халдварын 83064 тохиолдол илэрч, 78365 хүн эдгэрсэн бол 4634 хүн нас баржээ. Одоогийн байдлаар коронавирусний халдвартай 65 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Гаднаас нийтдээ 1803 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 1740 хүн эдгэрчээ.


БНХАУ-ын эрх баригчид дөрөвдүгээр сарын 1-нээс халдварын шинж тэмдэггүй өвчлөлийн талаар мэдээлж эхэлсэн билээ. Өнгөрсөн 24 цагийн байдлаар нэг тохиолдол илэрсэн байна. Одоогийн байдлаар шинж тэмдэггүй 104 тээгч эмнэлгийн хяналтад байгаа аж.  


Тус улсын засаг захиргааны онцгой бүс Хонконгт цар тахал дэгдсэнээс хойш 1107 хүн коронавирусээр халдварлаж, дөрвөн хүн нас барсан бол 1055 хүн эдгэрчээ. Макаод 45 хүн халдвар авсан бөгөөд бүгд эдгэрч эмнэлгээс гарсан байна. Тайваньд халдварын 443 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас барж, 431 хүн эдгэрчээ. 



Холбоотой мэдээ