“Twitter” 32 мянга гаруй хаягийг ашиглах боломжгүй болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-12 12:25:28

НЬЮ-ЙОРК. /TASS/. Twitter”-н захиргаа Орос, Хятад, Туркийн хэрэглэгчидтэй холбоотой гэх 32 мянга гаруй хаягийг ашиглах боломжгүй болгожээ.


“Эдгээр хаяг нь дээр дурдагдсан улсын эрх баригчидтай холбоотой бөгөөд мэдээллийн үйл ажиллагаанд оролцдог. Энэ нь нийгмийн сүлжээний дүрэм журмыг зөрчиж буй хэрэг юм” хэмээн  “Twitter”-н төлөөлөгчид мэдэгдсэн байна. 


Эдгээр хаягийн 23750 нь Хятадын хэрэглэгчидтэй холбоотой бол 7340 нь Турк, 1152 нь Оросынхтой холбоотой байсан бөгөөд хаягуудыг тус гурван улсын эрх баригчдад ашигтай материалуудыг түгээхэд  ашиглаж байсан гэж “Twitter” компани үзэж байгаа аж. 

Холбоотой мэдээ