"Монголын уран барилга" сэдэвт марк гарлаа

Монголын мэдээ | Соёл урлаг
192@montsame.mn
2020-06-12 18:39:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр (УДБЭТ)-ыг үүсгэн байгуулсны 70 жилийн ойд зориулсан "Монголын уран барилга" сэдэвт марк гарлаа. Уг маркт УДБЭТ-ын барилгыг дүрсэлжээ.


Мөн театрын   барилга архитекторын онцлог, түүхэн дурсгалт үнэ цэнийг илэрхийлжээ. УДБЭТ нь сонгодог неоклассицизм, үндэсний дүрслэх урлагтай хослуулан синтез урлаг болгон хөгжүүлсний тод жишээ, дайны дараах энх цагийн бүтээн байгуулалт, дурсгалт барилгад зүй ёсоор ордог байна.

Төв театрын зураг төслийг 1942 онд Герман улсын архитектор Герхард Козель гарга хийж, театрын барилгыг 1949 онд барьж ашиглалтад оруулжээ. Театрын дотор, гадна чимэглэлийг Б.Чимэдээр ахлуулсан монгол ахмад уран бүтээлчид буюу зураач О.Цэвэгжав, Д.Чойдог, Д.Маньбадар, Ү.Ядамсүрэн, уран барималч С.Чоймбол, Н.Жамбаа, А.Даваацэрэн, А.Доржготов нар гүйцэтгэсэн байна.

Холбоотой мэдээ