Бээжингийн эрх баригчид Фэнтай дүүргийн орлогч даргыг халжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-06-15 14:00:04

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын нийслэл хотын эрх баригчид тус хотын Фэнтай дүүргийн орлогч дарга Жоу Юйцин болон түүний удирдлага дор ажилладаг хэд хэдэн албан тушаалтныг үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүйн улмаас "Шиньфади" зах дээр шинэ коронавирус дэгдэхэд хүрсэн хэмээн буруутгаж, албан тушаалаас нь халжээ. Энэ талаар "Бэйжин жибао" сонин мэдээлсэн байна.


Тус сонинд мэдээлж буйгаар, дээрх шийдвэрийг ням гарагт болсон Бээжингийн хотын хорооны хурлын үеэр гаргажээ. Ажлаасаа халагдсан албан тушаалтнуудыг халдвар дэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой аюулгүй байдлын арга хэмжээнд хариуцлагагүй хандсан гэж буруутгаж байгаа аж.


Бээжин хотын хүнсний томоохон бөөний зах дээр өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдвар дэгдсэн билээ. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь "Шиньфади" захын ажилтнууд, тэдний гэр бүл, ойр дотныхон байжээ. Үүнтэй холбоотойгоор хотын зарим дүүрэгт хяналтын өндөржүүлсэн арга хэмжээ авсан байна. 

Холбоотой мэдээ