Бээжинд 76 мянга гаруй хүнд шинжилгээ хийжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-06-15 15:49:14

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ням гарагт 76499 хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийхэд 59 сорьцоос “COVID-19” илэрлээ гэж тус хотын Эрүүл мэндийн комисс мэдээллээ.


Даваа гаргийн өглөөний 6 цагийн байдлаар Бээжинд нуклейн хүчлийн шинжилгээ хийх 193 хэсгийг байгуулсан гэж Эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч Гао Шяожунь мэдээлжээ.


“Бээжингийн Фэнтай дүүргийн “Шиньфади” жимс, хүнсний ногоо, махны бөөний захтай холбоотой 8950 хүнээс шинжилгээ авснаас 6075 сорьцыг шинжлэхэд бүгд сөрөг гарсан. Бээжинд бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын дийлэнх нь “Шиньфади” захтай холбоотой байсан” гэж Гао Шяожунь хэлжээ.


Ням гаргийн 2 цагийн байдлаар “Шиньфади” захын ойр орчимд амьдардаг 47510 хүнээс сорьц цуглуулж, 6284-ийг нь шинжлэхэд бүгд сөрөг гарчээ. Мөн сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд “Шиньфади” зах дээр очсон 29386 хүнээс сорьц цуглуулж, 12973-ыг нь шинжлэхэд халдвар илрээгүй байна.


Бээжинд ням гарагт дотоодод халдварласан 36 шинэ тохиолдол илэрснээр ийм тохиолдлын нийт тоо 499 боллоо гэж тус хотын Эрүүл мэндийн комисс мэдээлжээ. Мөн тухайн өдөрт шинж тэмдэггүй зургаан тохиолдол шинээр бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ