Тунис коронавирусийг ялан дийлснийг мэдэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-06-15 16:44:53

ТУНИС. /TASS/. Тунисийн Ерөнхий сайд Элиас Фахфах тус улс коронавирусийг ялан дийлснийг мэдэгдэв гэж “Al Jazeera” суваг мэдээллээ.   


“Бид хамтын хүчин чармайлтын ачаар коронавирусийг ялан дийллээ. Тунисчууд эх орноороо бахархах ёстой. Бид энэ хямралыг хамгийн бага хохиролтойгоор даван туулж, улс орны хувьд нэн чухал эрүүл мэндийн салбарт асар их үр дүнд хүрлээ” гэж Фахфах цохон тэмдэглэжээ. Тэрбээр мөн тус улс зургадугаар сарын 27-нд хилээ нээхээр төлөвлөж байгааг сануулсан байна. 


Тунисийн Эрүүл мэндийн яамнаас ням гарагт нийтэлсэн хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсад коронавирусний халдвар тархсанаас хойш 1096 хүн халдвар авч, халдвар хүмүүсийн 91 орчим хувь нь буюу 998 өвчтөн эдгэрсэн бол 49 хүн нас баржээ. Коронавирусийг оношлохын тулд 60 мянга орчим хүнд шинжилгээ хийсэн байна.


Холбоотой мэдээ