АТГ-т иргэдээс 64 гомдол, мэдээлэл иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-16 15:27:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-т энэ сарын 8-12-нд авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 64 гомдол, мэдээлэл иржээ. Иргэд, ААН, байгууллагаас ирүүлсэн дээрх гомдол, мэдээллийг тус байгууллагын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс шалгав.

Мөн өнгөрсөн 7 хоногт 24 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэснээс 3 нь зөрчилтэй болох нь тогтоогдож, 13 гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна. Түүнчлэн харьяаллын дагуу 5 гомдлыг шилжүүлж, 3 гомдолд хариу өгч буцаасан бол одоогоор 40 гомдлыг шалгаж байна.


Холбоотой мэдээ