Үрэвслийн эсрэг дааврын бэлдмэл “COVID-19” -д үр дүнтэйг тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-17 16:25:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оксфордын их сургуулийн эрдэмтэд  коронавирусний эмчилгээнд dexamethasone эмийг хэрэглэх нь үр дүнтэй болохыг мэдэгджээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдөр мэдээлэхдээ, уг эм нь үе мөчний өвчин, уушгины багтраа, арьсны зарим эмгэгийн үед хэрэглэдэг үрэвслийн эсрэг дааврын бэлдмэл юм.

Эрдэмтэд 2000 өвчтөнд уг эмийг хэрэглэж, эмнэл зүйн туршилт судалгаа явуулжээ. Энэхүү эмийг амьсгалын дутагдалд орсон, биеийн байдал маш хүнд өвчтөнүүдэд хэрэглэхэд нас барах эрсдэл 40-28 хувь болж буурсан байна.  Мөн хүчилтөрөгчийн хангамж шаардлагатай 25 өвчтөний нэгийг аврах боломжтой гэж дүгнэжээ. Хэрэв цар тахал дэлгэрсэн цагаас хойш уг эмийг хэрэглэсэн бол Их Британийн хувьд 5000 хүний амийг аврах боломжтой байсан ажээ.   

 

И.Даваадорж

Холбоотой мэдээ