Перу халдварын тохиолдлын тоогоор Италийг давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЛИМА. /CNN/. Перу коронавирусний халдварын тохиолдлын тоогоор лхагва гарагт Италийг давснаар
халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн орнуудын долдугаарт жагсаж
эхэлжээ.
Перуд лхагва
гаргийн оройны байдлаар халдвар авсан хүний тоо 240908-д хүрсэн гэж тус улсын
Эрүүл мэндийн яам мэдээлсэн бол Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн
мэдээллээр Италид халдварын 237828 тохиолдол бүртгэгдсэн байна.
Ташрамд дурдахад,
Перу нь Латин Америкийн орнуудын дундаас хамгийн эхэнд хилээ хаасан орнуудын
нэг бол Итали нь халдвар хамгийн их тархсан орнуудын нэг бөгөөд халдвараар нас
барсан хүний тоогоор олон сарын турш нэгдүгээрт жагссан юм.
Жонс Хопкинсийн
нэрэмжит их сургуулийн мэдээллээр Перу халдварын тохиолдлын цөөн тооны зөрүүтэйгээр
Испанийн араас бичигдэж байна.