“COVID-19”-өөр өвчилсөн 50 хүүхдийг туршилтад хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-18 14:27:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  АНУ-ын Gladesince компани remdesiver тарилгыг “COVID-19”-өөр өвчилсөн  хүүхдэд туршихаар болсноо зарлажээ.

Туршилт судалгаанд эмнэлэгт хэвтэж буй, биеийн байдал нь дунд зэрэг болон хүнд гэж үнэлэгдсэн 50 хүүхдийг хамруулах юм. Туршилтыг АНУ болон Европын 30 эмнэлгийг түшиглэн хийхээр төлөвлөжээ.

Тус компаниас дэлхийн хэмжээнд коронавирусээр халдварласан хүүхдүүдийн дунд олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж тэмдэг ажиглагдаж байгааг үндэслэн хүүхдэд уг тарилгыг хэрэглэхэд үр дүнтэй байх эсэх, түүний аюулгүй байдлыг судлах шаардлага бий болсон учир дээрх туршилтыг эхлүүлж буйгаа мэдэгдсэн хэмээн ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцуулав.


Өнөөдрийн байдлаар, шинэ коронавирусний халдвар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт бүртгэгдсэнээс 8 сая 383 мянган хүн өвчилж, 450 мянга гаруй хүн нас баржээ. Харин уг өвчнөөр өвчилсөн 4.3 сая хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 131 мянган хүн шинээр өвчилж, 5000 гаруй хүн нас баржээ. 

С. Туул 

Холбоотой мэдээ