Нурсултан Назарбаев коронавирусээр халдварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-18 15:32:27

НУР-СУЛТАН. /TASS/. Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев коронавирусээр халдварлажээ. Өдгөө 79 настай Н.Назарбаев тусгаарлагдаж байгаа тухай Казахстаны анхны ерөнхийлөгчийн цахим хуудсанд мэдээлсэн байна.


“Одоогоор Казахстаны анхны ерөнхийлөгч өөрийгөө тусгаарлах дэглэмийг сахиж байна. Түүний сүүлд өгсөн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэрбээр алсаас ажлаа үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдэлд дурджээ. 


Коронавирусний дэгдэлттэй холбогдуулан онцгой байдлын дэглэмийг Казахстанд 3 дугаар сарын 16-наас 5 дугаар сарын 11 хүртэл сунгасан хэдий ч зарим бүс нутагт хөл хорионы дэглэм үйлчилсэн хэвээр байгаа аж. Тус улсад коронавирусний халдварын 15877 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 100 хүн нас баржээ. Эдгэрсэн хүний тоо 9902 болсон байна 

Холбоотой мэдээ