Хөвсгөлийн аврагч Суданд энхийг сахиулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛБүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний зургаадугаар ээлжийн мото буудлагын батальоны сонгон шалгаруулалт явагдаж дуусчээ.
Зургаадугаар ээлжинд Онцгой байдлын албанаас 27 албан хаагч шалгуур хангаж тэнцсэнээс Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27-р ангийн 4-р салааны захирагч, Онцгой байдлын дэслэгч Б.Пүрэвдорж сонгон шалгаруултанд бусдыгаа манлайлжээ. Тэрээр Суданд энхийг сахиулах үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнээс үүрэг гүйцэтгэх анхны албан хаагч болж байгаа гэнэ. Онцгой байдлын албанаас 3 дахь жилдээ буюу 130 гаруй албан хаагч энхийг сахиулах үйл ажиллагаанд алба хааж байгаа ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа