Бээжингийн захаас илэрсэн вирусний геномын талаарх мэдээллийг ДЭМБ-д өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-06-19 11:59:59

БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв тус улсын нийслэл Бээжин хотын бөөний худалдааны захаас илэрсэн коронавирусний геномын талаарх мэдээллийг нийтэлж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад /ДЭМБ/ шилжүүлэн өгчээ.


“Шиньфади” зах дээрх өвчний тархалтын байдал болон вирусний геномын талаарх мэдээллийг “Шинэ төрлийн коронавирусний асуудлаарх шинжлэх ухаан-техникийн төрийн систем”-ээр дамжуулан албан ёсоор нийтэллээ гэж тус төвийн цахим хуудсанд мэдээлсэн байна.


Тодруулбал тус төв нь Бээжингийн өвчтөнд илэрсэн вирусний геном (NMDC60013902-01, NMDC60013903-02) болон эргэн тойрон дахь дээжүүдээс олдсон вирусний геномыг (NMDC60013903-03) нийтэлжээ.


"Үүний зэрэгцээ, ДЭМБ, Томуугийн мэдээлэл солилцох дэлхийн санаачилга (GISAID) -д тархвар судлалын нөхцөл байдал, вирусний геномын талаарх мэдээллийг шилжүүлэн өглөө" гэж мэдэгдэлд дурдсан байна.


Холбоотой мэдээ