Ноолуурын ханш өнгөрсөн оноос 10-12 хувиар өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-05-11 11:30:09

Хөдөө аж ахуйн биржийн өчигдрийн арилжаагаар бараан болон цайвар ноолуурын ханш 63021-66300 төгрөг байна.

Ийнхүү ноолуурын ханш өнгөрсөн оны мөн үеэс 10-12 хувиар өссөнийг эрэлт ихтэй холбон тайлбарлаж байна. Өчигдөр ХААБ нийт 73770 тонн ноолуурыг 4 тэрбум 744 сая төгрөгөөр  арилжааллаа. Манай улсад 90 орчим ноолуур угаах үйлдвэр байгаа бөгөөд түүхий эдээ 100 хувь БНХАУ-д нийлүүлж буй аж.

 Б.Заяа

Холбоотой мэдээ