Үндэсний бөхийн бүртгэлийг энэ сарын 26-28-нд цахимаар явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-24 09:53:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн үндэсний бөхийн салбар хорооноос аймгийн баяр наадмын үндэсний бөхийн бүртгэлийг энэ сарын 26-28-ны өдрүүдэд цахимаар явуулахыг мэдэгдлээ.


Дэлхий нийтэд тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг гаргаад байгаа билээ. 
Үүнтэй холбоотойгоор аймгийн үндэсний бөхийн холбооноос аймаг, сумдад баяр наадмын бөхийн барилдааныг хэрхэн зохион байгуулах тухай тодорхой мэдээлэл өгсөн юм. Энэ жилийн улсын их баяр наадамд 512 бөх, аймагт 128, сумдад 64 хүчит бөх барилдуулахаар шийдвэрлэсэн байна.

Аймгийн баяр наадмын үндэсний бөхийн бүртгэлийг 6-р сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн үндэсний бөхийн цахим хуудсаар бүртгэх бөгөөд түүнээс хойш бүртгэл явуулахгүйг аймгийн үндэсний бөхийн холбооны нарийн бичиг, гарын даа Б.Баянзул онцоллоо. Тэрээр цааш нь хэлэхдээ "Цахимаар бүртгүүлсэн эхний 128 бөхийн нэрсийг долоодугаар сарын 1-нд Үндэсний бөхийн холбоонд бүртгүүлж баталжуулах тул бөхчүүд өөрийн бөхийн спортын амжилтаа тодорхой бичих шаардлагатай" гэдгийг анхааруулав.

Холбоотой мэдээ