Сүхбаатар аймагт 67 хэсгийн хороонд санал хураалт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-06-24 09:33:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд 67 хэсгийн хороонд санал хураалт болж байна. Нийт 40,7 мянган сонгогч саналаа өгөхөөр сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ. Өглөөний 07 цагт эхэлсэн санал хураалт хэвийн үргэлжилж байна.

Хэсгийн хороодоос ирүүлж буй мэдээгээр иргэдийн идэвх оролцоо сайн байгаа бөгөөд COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг мөрдөн ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ