Дорноговийн сонгогчдын 52.7 хувь нь саналаа өгчээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-06-24 17:33:26

Дорноговь /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль Монгол орон даяар  өнөөдөр үргэлжилж байна.  Дорноговь аймагт нийт  44667 сонгогч нь санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс өнөөдрийн 17.00 цагийн байдлаар 23541 сонгогч саналаа өгч ирц 52.7 хувьтай байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв. 

Холбоотой мэдээ