"Баянгол" зочид буудал", "Махимпекс" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-06-25 18:03:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 6 дугаар сарын 25-нд I, II, III ангиллын 15 ХК-ийн 26.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 492.994 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 2 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Баянгол Зочид Буудал" (BNG+12.99%) болон "Махимпекс" ХК (MMX+5.37%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сүү" (SUU-1.18) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-0.23%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.01 хувиар буурч 16114.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,452,466,551,872.88 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ