Сүхбаатар аймгийн АН нэр дэвшигчдийнхээ материалыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2016-05-11 17:03:23

Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн дагуу 4 дүгээр сарын 20-нд Сүхбаатар аймгийн сонгуулийн хороог байгуулсан. Сонгуулийн хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвслээс нэр дэвшигч нар нь сонгуулийн санал хураах өдрөөс 55 хоногийн өмнө буюу 2016 оны 5 дугаар сарын 12-ны 17 цагаас өмнө сонгуулийн хороонд материалаа ирүүлсэн байх ёстой. Үүний дагуу Сүхбаатар аймгийн Ардчилсан нам 2016 оны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ материалыг аймгийн Сонгуулийн хороонд гардууллаа.   

2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн МАН мөн 33 нэр дэвшигчийнхээ материалыг Сонгуулийн хороонд хүргүүлсэн.

Сонгуулийн хуулийн дагуу сонгуульд оролцох бие даагч нарын материалыг 2016 оны 5 дугаар 14-ний 17 цаг хүртэл хүлээж авна. Материалаа ирүүлсэн нам эвсэл, бие даагч нарын материалыг 5-р сарын 17-ныг хүртэл аймгийн сонгуулийн хороо хянаж үзээд нэр дэвшигч нарт санал авах өдрөөс 18 хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгох юм.

Т. Одончимэг

 

 

Холбоотой мэдээ