ЭЕШ-ыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан зохион байгуулж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-02 21:21:58

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ жилийн ЭЕШ-ыг Боловсролын үнэлгээний төвийн А-09 ЭЕШ зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн БСУГ-аас Сүхбаатар суманд ЕБ-ын гурван сургууль дээр 72 анги танхимыг бэлтгэжээ. Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд 920 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх аж. Шалгалтыг аймгийн БСУГ, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын 8 эмч, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын 27 алба хаагч, 48 багш ажилчдын хяналтан дор халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан зохион байгуулж буйгаараа онцлог юм. 

Холбоотой мэдээ