Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-07-03 07:44:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өчигдөр хүлээн авч уулзан, Ерөнхий сайдаар улиран томилогдсонд нь баяр хүргэлээ.


Мөн эдийн засгийн байдал хүндэрсэн, хэцүү цаг үед Ерөнхий сайдаар томилогдож байгаа гээд, монголчуудын итгэлийг дааж ажиллахыг захилаа.


Мөн үеэр Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа холбогдох хуулийн төслийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулав.

Холбоотой мэдээ