Аймгийн нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж олголоо

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2020-07-03 13:05:05

Дорноговь /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт Орон нутгийн хөрөнгө оруулалтаар нэн шаардлагатай 10 нэр төрлийн 160 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Ингэснээр эмнэлэг өвчтөний ор, шүүгээ, эмч, сувилагчдын сандал, өвчтөний сандал, эмчийн ширээ, эмч эмнэлгийн ажилтны сейф, уураар жигнэгч, шарах шүүгээ, будаа агшаагч, нэгдүгээр хоолны тогоо, угаалгын машин зэрэг тоног төхөөрөмжтэй болж байгаа юм.

Тус аймагт 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилга баригдаж байна.Энэ оны зургадугаар сарын байдлаар Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 65 хувьтай байгаа бөгөөд бетон карказ угсралтын ажил дуусч дээврийн гүйцэтгэл 70 хувь, гадна дотно хана өрлөг, фасадны ажил 90 хувь, дотоод засал 30 хувьтай үргэлжилж байна гэж албаны хүн мэдээлэв.

Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг хүн  өөрийн аймгаас гадна хил дагуух Дундговь, Дорноговь, Хэнтий, Төв аймгийн хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэдэг аж.

Холбоотой мэдээ