ISO 9001:2015 стандартын шаардлагыг хангаж гэрчилгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-06 11:09:11

Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг 2020 оныг “Хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээ”-ний жил болгон зарласан. Ийнхүү тус аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтын аудитад хамрагдаж,  тайлангаа хэлэлцүүлэн амжилттай хамгаалан гэрчилгээгээ гардан авчээ.

Олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр нэрлэсэн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд энэ оны 3 дугаар сараас эхлэн Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлжээ. Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын үйл ажиллагаанд ISO 9001:2015 стандартын шаардлагын дагуу анхдагч баталгаажуулалтын аудитыг “MonCertf” ХХК-ийн Тэргүүлэх аудитор Д.Байгалмаа, туслах аудитор С.Оюунтөгс нар хийж гүйцэтгэсэн байна.

Байгууллагын гадаад, дотоод свот шинжилгээ, хуулийн нийцлийн үнэлгээ хийж, журам, заавар, процесс шинээр боловсруулсан, дотоод аудиторын 3 өдрийн сургалтад 4 албан хаагч хамрагдаж сертификат авсан. 5С нэвтрүүлж, байгууллагын өнгө үзэмж, эмх цэгцийг сайжруулсан бөгөөд стандартын хэрэгжилтэд дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ хийж хэрэгжилт 95%-тай үнэлэгдсэн аж.

Олон улсын менежментийн тогтолцооны баталгаажуулалтын байгууллага  “MonCertf” ХХК-ийн баталгаажуулалтын зөвлөлөөр Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн баталгаажуулалтын аудитын тайлангаа хэлэлцүүлж, амжилттай хамгаалан гэрчилгээгээ гардан авчээ.

 

Холбоотой мэдээ